Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.
Хэлэлцээрийг танилцуулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гүйцэтгэлээ. Улмаар гишүүд санал асууж, үг хэлснээр санал хураалт явууллаа. Тус байнгын хорооны хуралд 19 гишүүн оролцож, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн санал хураалт явуулсан юм. Ингээд тус байнгын хорооны 19 гишүүний 14 гишүүн дэмжсэн буюу 73.7 хувийн саналаар тус хэлэлцээр дэмжигдлээ.