Ө.Шижир: Өмнөх Засгийн газраас манай намыг увайгүй хөөсөн. Бид хөөгдчихөөд одоо Н.Учралын Засгийн газарт хамтрахгүй

Ө.Шижир: Өмнөх Засгийн газраас манай намыг увайгүй хөөсөн. Бид хөөгдчихөөд одоо Н.Учралын Засгийн газарт хамтрахгүй

УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ардчилсан нам засагт хамтрахгүй. Засгийн газар маргааш байгуулагдана, манай намын бүлэг ирэх долоо хоногт хуралдана. Дараалал нь өөр байгаа биз. Манай намынхан санал хүлээж авахгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Яагаад гэвэл бид нарыг өмнө нь худлаа хэлээд увайгүйгээр хөөгөөд явуулчихсан нам шүү дээ. Хамтарсан Засгийн газарт манай сайд нар хамгийн сайн ажилласан. Гацсан байсан бүх төслүүдийг явуулсан. Гэтэл зүгээр л гүтгээд явуулчихаж байгаа юм.  УИХ-ын Сонгуулийн дараа 2024 оны долоодугаар сарын 2-нд Ардчилсан нам анхны бүлгийн хурлаа хийхэд би бичгээр “Бүлгийн дэд дарга болон дарга нарыг нэг нэг жилээр ээлжилдэг байя. Яагаад гэвэл 42 хүнтэй Ардчилсан нам 2028 оны сонгуульд орохдоо аль болох олон гишүүн олон нийтэд танигдах хэрэгтэй” гэдэг саналыг тухайн үед намын бүлгийг даргалж байсан Н.Алтанхуяг даргад өгч байсан. Гэсэн ч энэ санал унасан" гэлээ.

ВИДЕО: