Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төслийн талаар хэлэлцэж дууслаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хотын дарга Х.Нямбаатарын иргэдийн эсрэг зохион байгуулсан жагсаалыг шүүмжлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Х.Нямбаатар дарга айлын гадаа очиж жагсаал хийнэ гэдэг чинь хувь хүний нууцад халдсан хэрэг биш үү. Та Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн. Танд нийслэлд амьдарч байгаа бүх иргэний гэрийн хаяг магадгүй бүгд байгаа байх. Бүх айлын гадаа очоод жагсаад байвал Ардчилсан нийгэм, Ардчилсан тогтолцоо чинь хаана очих вэ. УИХ-ын Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Л.Мөнхбаясгалан гишүүн асуулт асуухааар инээгээд суугаад байсан. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Асуулт асууж байхад хариулах ёстой. Хариулж чадахгүй байгаа бол хэл. Төрдөө хүндэтгэлтэй хандаж болдоггүй юм уу. Аль аль талдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна” гэлээ.
ВИДЕО: