Ж.Батжаргал: Туулын хурдны замтай холбоотойгоор иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой

Ж.Батжаргал: Туулын хурдны замтай холбоотойгоор иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төслийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Уг замын ач холбогдлын талаарх мэдээлэл дутуу байгаа юм билээ. Энэ талаасаа нийслэл иргэдэд өгөх мэдээллээ нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй. Их хурал, байнгын хороо бүх асуудал дээр дүгнэлт хийх боломжгүй. Тиймээс мэргэжилтнүүдийн хийсэн, Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд баталгаажсан төсөв, үнэлгээг баримталж ажиллах ёстой. Түүнчлэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг гаргаж өгсөн мэргэжлийн байгууллагууд хариуцлагаа үүрэх ёстой. УИХ дээр тоо, төсөвт өртгийн талаар бага яригдсан. Тийм учраас энэ талын мэдээллээ УИХ, байнгын хороонд тодорхой болгож өгөх ёстой байх. Олон улсад энэ төрлийн замыг ямар өртгөөр хийдэг юм, бид ямар үнэ цэнээр хийж байгаа юм, энэ хоёрын харьцуулалт ямар байх юм, өдрөөс өдөрт нөхцөл байдал таамаглашгүйгээр өөрчлөгдөж байгааг дагаад төсөвт ямар эрсдэл ирэх талаас ч харах хэрэгтэй” гэлээ.

ВИДЕО: