УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнгөрсөн оны наймдугаар сард Ардчилсан намын даргаар сонгогдсон. Түүнээс хойш УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа давхар хашиж байгаа билээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор 20 гаруй гишүүн нарын үсэг зураад байгаа аж. Тэд намын дарга УИХ дахь бүлгийн даргын албыг давхар хашиж болохгүй гэдэг үндэслэлээр гарын үсэг цуглуулж байгаа аж. Мөн уг гарын үсэг цуглуулах акцыг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар манлайлж байгаа гэсэн эх сурвалжийн мэдээ байна.
УИХ-ын тухайн хуулийн 31.12-т “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаан уншиж сонсгоно” гэж зааж заасан байдаг. Хэрэв УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг огцруулбал дараагийн бүлгийн дарга хэн байх вэ гэх асуудал яригдана. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр яригдаж байгаа аж. УИХ‑ын сөрөг хүчний бүлэг болох АН‑ын бүлэг 42 гишүүнтэй билээ.