Д.Энхтүвшин: Миний буруу ч нийслэлийн удирдлагууд УИХ-д ийм хандлага гаргаж болохгүй

Д.Энхтүвшин: Миний буруу ч нийслэлийн удирдлагууд УИХ-д ийм хандлага гаргаж болохгүй

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл хэлэлцэж байгаа юм.

Хуралд хотын дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нар оролцож байна. Гэвч хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин НЗД-ын орлогч Т.Даваадалайг мөргөж, унагааж байгаа бичлэг цацагдсан билээ. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Миний буруу. Гэхдээ нийслэлийнхэн ийм хандлага гаргаж болохгүй" гэх тайлбарыг өглөө.

ВИДЕО: