Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Гадаадын зээл ашиглалтын хуульд өөрчлөлт орохоор тэр харилцаа нээгдэнэ гэж яаж ойлгоод байна вэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тодорхой заалтад тодотгол хийх ёстой байсан уу. Энэ хуулийг би дэмжмээр байна. Гэхдээ Хууль батлагдвал авч хэрэгжүүлэх арга, хэмжээ тогтоол баталж өгөх хэрэгтэй. Төсвөөс гадуур хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх зээлийн хөрөнгийг хэрхэн ашиглах талаар нэг мөр ойлгосон эрх зүйн зохицуулалт хийхгүй бол энд бид яриад ямар ч нэмэргүй” гэлээ.
ВИДЕО: