Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Хэрэгжээд дуусах нэг, хоёр төсөлд хуульд батлах шаардлагагүй. Одоогоор улсын төсөвт сургууль цэцэрлэг зээллэгээр барих ч адилхан тавигдана, том төсөл хөтөлбөрүүд ч адилхан тавигддаг. Гэтэл үр өгөөж нь шал өөр. Сургууль, цэцэрлэгээс ашиг олох гэж санхүүжүүлээгүй. Энэ бол нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалт. Харин нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, “Сэлбэ дэд төв”гэх мэт дэд бүтцүүд өөрөө аж ахуйн тооцоотой, дараа нь зээлээ хариуцаад төлөөд явах бүрэн боломжтой. Үүнтэй адилхан орон нутаг ч өөрөө бонд гаргах эрхтэй байгаа. Иймэрхүү зарчмаар явахгүй бол манай төсөв маш их тэлж байна, үүнийгээ дагаад том төсөл хөтөлбөрүүд явахад хэцүү болно" гэлээ.
ВИДЕО: