УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара иргэдийг доромжилсон, бараа бүтээгдэхүүн сурталчилсан, хэм хэмжээнээс хэтэрсэн бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн зэрэг асуудал нь иргэд, олон нийтийн шүүмжлэлд өртсөөр байгаа билээ. Тэгвэл түүнтэй холбоотой нийт 45 гомдол УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирсэн байна.
Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн “УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой 45 гомдол манай дэд хороонд ирсэн. Бид эдгээр гомдолыг дүрэм журмын дагуу хүлээн авч, судална. Цаашлаад дэд хорооны гишүүдэд хуваарилан танилцуулж, улмаар хорооны хурлаар хэлэлцэх ёстой. Ирэх долоо хоногоос хурлын товдоо оруулна. Манай дэд хорооноос сануулах, уучлалт гуйлгах, мөн зургаа хүртэлх сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасах зэрэг хариуцлага тооцох боломжтой” хэмээн ТУГ.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.