УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон ч Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл"-ийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.
Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын шинэ дарга томилогдсоны дараа уг хуулийн төслийг дахин хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байна. Иймээс тус төслийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдээллээ.