Хөвсгөл аймагт өсвөр насны хүүхэд өөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан хэрэг гарчээ

Хөвсгөл аймагт өсвөр насны хүүхэд өөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан хэрэг гарчээ

Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу өнгөрөгч Даваа гарагт Хөвсгөл аймагт өсвөр насны охин өөрийгөө боомилж амиа хорлосон байж болзошгүй нас барсан олджээ.

Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баригдаж буй барилгад 17 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас барсан байсныг иргэнээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүргүүлсэн байна.

Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр талийгаач баригдаж буй барилгын хоёр давхрын дай модноос олсоор өөрийнхөө хоолойг боож нас барсан байжээ. Одоогийн байдлаар хэрэг гарах болсон шалтгаан, гадны нөлөөтэй эсэхийг нь шалгаж эхэлсэн байна.