Н.Учралын танхим нь бүрдээгүй тул Засгийн газрын ээлжит хуралдаан болохгүй

Н.Учралын танхим нь бүрдээгүй тул Засгийн газрын ээлжит хуралдаан болохгүй

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн томилогдоогүй байгаа тул өнөөдөр /2026.04.01/ Засгийн газрын ээлжит хуралдаан болохгүй юм байна.

Ерөнхий сайд Н.Учралын хувьд танхимын гишүүд нь тодроогүй, өмнөх сайд, дэд сайд нар нь бүрэн эрхгүй ээдрээтэй нөхцөл үүсээд байгаа билээ. Урьдчилсан мэдээллээр, үдээс хойш ХҮН нам, ИЗНН болон Үндэсний эвсэлтэй хамтран ажиллах эсэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж магадгүй байна. Улмаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д танилцуулж, сайд нар тангараг өргөснөөр Н.Учралын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.