Ерөнхий сайд Н.Учрал ХҮН намыг Засгийн газарт хамтарч ажиллах урилгыг өнөөдөр /2026.03.31/ хүргүүлжээ.
Энэ талаар ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас олон улсад онц байдал зарлаад байгаа сорилттой үед Засгийн газарт хамтарч ажиллах саналыг МАН-ын дарга Н.Учралаас ирүүллээ. ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хариуг албан ёсоор өгөх болно” гэж мэдэгдэв.