НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болсон гэв

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болсон гэв

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн гарын үсгийг төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын албан бланк дээр цуглуулж эхэлсэн талаар бид өнөөдөр мэдээлсэн. 

Тэгвэл НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсгээ зураад байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Улмаар Баасан гараг /2026.04.03/-т хуралдах НИТХ-аар "Туулын хурдны зам төсөл"-ийн нөхцөл байдал мөн "НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах" төлөөлөгчдийн саналыг хэлэлцэхээр болжээ. Сонирхуулахад, НИТХ-ын дарга А.Баяр огцорсон тохиолдолд төлөөлөгч Д.Ихбаярыг тус албан тушаалд томилохоор болсон гэх мэдээлэл байгаа юм. НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нь Ерөнхий сайд Н.Учралыг "улс төрийн баг"-ийн гишүүн ажээ.