Нийслэлээс 2.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлж буй "Туулын хурдны зам" төсөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Харин өчигдөр /2026.03.30/ Хотын дарга Х.Нямбаатар иргэдийн жагсаалын "эсрэг жагсаал" зохион байгуулсан нь "дарин дээр давс нэмнэ" гээч болсон.
Иймээс өчигдөр Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч нэрийдлээр Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан НИТХ дахь АН-ыг бүлгийн гишүүн Д.Бадарсан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл АН-аас нэр дэвшиж НИТХ-д сонгогдсон О.Зундуйдорж Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээмж хариуцсан менежерийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа өнөөдөр /2026.03.31/ мэдэгджээ.
Сонирхуулахад, 2024 оны НИТХ-ын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон АН таван төлөөлөгч болох Д.Бадарсан, Б.Золтуяа, Т.Батцогт, Б.Эрдэнэсүх, О.Зундуйдорж нарт Хотын дарга Х.Нямбаатар албан тушаал өгсөн байж болзошгүй байдаг.