Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээг танилцууллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах, итгэл хүлээлгэх тухай маргаан буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт зэрэг дөрвөн асуудал хэлэлцэнэ. Тэгвэл өнөөдрийн ээлжит нэгдсэн чуулганд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар, С.Цэнгүүн, Л.Энхнасан эмнэлгийн чөлөөтэй гэх шалтгаанаар ирээгүй байна. Мөн Д.Амарбаясгалан, А.Ганбаатар, Б.Заяабал, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Ч.Номин, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, Г.Хосбаяр, Б.Энхбаяр, С.Эрдэнэболд, С.Амарсайхан, Ч.Анар, Ц.Даваасүрэн Х.Баттулга, Б.Батцэцэг нар чөлөөтэй болон гадаад томилолттой байна. Мөн огт ирцээ бүртгүүлээгүй 11 гишүүн байгаа юм. Ирцийн мэдээг ЭНД дарж уншина уу.