МАН-ын дарга Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдож, өчигдөр УИХ-д тангараг өргөлөө. Ням гараг /2026.03.29/-т болсон МАН-ын Бага хуралд Н.Учрал илтгэл тавихдаа, "Лхагва гараг /2026.04.01/-т Засгийн газрын анхны хуралдаанаа хийнэ" гэж мэдэгдсэн байгаа юм.
Иймээс өнөөдөр /2026.03.31/ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц болон сайд нарын томилгоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдэж, шуурхайлна гэсэн мэдээлэл байна.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал МАН-ын Бага хуралд илтгэл тавих үеэрээ, "Засгийн газрын танхимдаа хуучинтайгаа ч ажиллана, залуучуудтайгаа ч ажиллана. Намын эв нэгдлийг хангах нь чухал. Засгийн газар аль болох тогтвортой байх нь чухал байна. Иймд Ардчилан намыг Засгийн газартаа урихгүй. Тэд сонгуулийн өмнө Засгийн газраас гараад явчих эрсдэлтэй” гэсэн утгатай зүйлийг илэрхийлсэн байгаа юм.