"Б.Батбаатар нь нам бус" гэсэн бичиг ИЗНН-ын удирдлагуудаас Ерөнхий сайд асан Г.Занданшатар ирсэн гэв

"Б.Батбаатар нь нам бус" гэсэн бичиг ИЗНН-ын удирдлагуудаас Ерөнхий сайд асан Г.Занданшатар ирсэн гэв

МАН-ын дарга Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдож, өчигдөр УИХ-д тангараг өргөлөө. Ням гараг /2026.03.29/-т болсон МАН-ын Бага хуралд Н.Учрал илтгэл тавихдаа, "Лхагва гараг /2026.04.01/-т Засгийн газрын анхны хуралдаанаа хийнэ" гэж мэдэгдсэн байгаа юм. 

Иймээс өнөөдөр /2026.03.31/ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц болон сайд нарын томилгоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдэж, шуурхайлна гэсэн мэдээлэл байгаа юм. 

Харин Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн, хэн орж ажиллаж бол ХҮН нам, ИЗНН-тай хамтрах болов уу гэдэг нь олон нийтийн дунд анхаарал татсан сэдэв болоод байгаа.

Учир нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэлд зөвшилцөх санал явуулж хариу авах, эсвэл дангаараа Засгийн газраа бүрдүүлэх нь Үндсэн хуулиар олгосон Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан Б.Батбаатарыг нам бус" гэсэн албан бичгийг Ерөнхий сайд асан Г.Занданшатарт ИЗНН-ийн удирдлагуудаас ирүүлээд байсан гэх мэдээллийг өгч байна. Иймээс Ерөнхий сайд Н.Учрал Иргэний Зориг Ногоон намтай хамтрах санал гаргасан тохиолдолд тус намын дарга хэн бэ гэсэн асуулттай нүүр тулж магадгүй байна.   




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө