Шатахууны үнэ нэмэхгүй байх Г.Занданшатарын хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэхээр болжээ

Шатахууны үнэ нэмэхгүй байх Г.Занданшатарын хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэхээр болжээ

Шатахууны үнэ нэмэхгүй байх Г.Занданшатарын хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэхээр болсон байна. 

Тодруулбал, Ерөнхий сайд асан Г.Занданшатар олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгахыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михайл Мишустинээс хүсчээ.

20 хоногийн өмнө хүргүүлсэн хүсэлтийн хариу өнөөдөр /2026.03.30/ иржээ. ОХУ-аас экс Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтийг хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэхээр болсон байна.