ТББХ-ны хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

ТББХ-ны хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг 95.8 хувийн саналаар дэмжлээ.

МАН-ын бага хурал өнгөрөгч Ням гарагт /2026.03.30/ хуралдаж Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Улмаар өнөөдөр УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлсөн билээ. Үргэлжлүүлэн ТББХ хуралдаж, 95,8 хувийн саналаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. УИХ-ын чуулган 16:00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.