ВИДЕО: "Туулын хурдны зам" төслийг эсэргүүцэж буй иргэдийг "эсэргүүцэх" Х.Нямбаатарын жагсаал эхэллээ

ВИДЕО: "Туулын хурдны зам" төслийг эсэргүүцэж буй иргэдийг "эсэргүүцэх" Х.Нямбаатарын жагсаал эхэллээ

Нийслэлийн санхүүжилтээр хийгдэх гэж буй "Туулын хурдны зам" төсөл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Учир нь иргэд туул голын дагуу ургасан бургасыг хядаж, голын урсац эрсдэлд орох эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм.

Нөгөөтэй олон их наяд төгрөгөөр баригдахаар эхний бүтээн байгуулалт нь эхлээд буй "Туулын хурдны зам" түгжрэлийг бууруулахгүй гэж байгаа юм. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар "Туулын хурдны зам"-ыг эсэргүүцэж буй иргэдийн эсрэг жагсаалыг өнөөдөр /2026.03.30/ өөрөө зохион байгууллаа.

ВИДЕО: 

Учир нь өчигдөр /2026.03.29/ Х.Нямбаатар энэхүү жагсаалаа зохион байгуулна гэсэн зараа НИТХ-ын төлөөлөгчдийн Viber чатаар хүргэж, тэднийг "бүтээн байгуулалтаа дэмжиж байна. Түгжрэлээс салмаар байна" гэсэн уриаг картон цаасан дээр бичиж ирэхийг даалгаж, мөн алсын гурван дүүрэг 100 хүнтэй, төвийн дүүргүүд тус бүр 500 хүнтэй ирээрэй хэмээгээд "би өөрөө биечилж бүртгэнэ" гэсэн нь мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа юм.