ИЗНН-ын дарга Б.Батбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улс төрийн намын тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн нам өөрийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Намын гүйцэтгэх төв байгууллага, дараа нь намын төлөөллийн төв байгууллага хуралдаж намын их хурлыг дөрөвдүгээр сарын 26-нд зарласан. Энэ хурлаар эцэслэн шийдвэрлэж, Дээд шүүхэд дүрмийн бүртгэлийн асуудлаар хандана. Дээд шүүхийн вебсайт дээр манай дүрэм, намын бүртгэл байгаа учраас ямар нэгэн асуудал байхгүй. Нэлээд олон ажил өөрчлөгдөж, байгаль орчны салбар өөрийн байран дээрээ буцаж ирж байгаа процесс явагдлаа.
"Туулын хурдны зам" төслийн нээлттэй сонсгол явагдаж байгаа. БОАЖ-ын сайдын хувьд “Туулын хурдны зам” дээр хоёр байр суурь баримтална. Нэгдүгээрт, бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Хоёрдугаарт, шинжлэх ухаанч байх ёстой. Шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, судлаачид, төрийн албаны салбарын тухайн ажил үүргийг хариуцсан албан хаагч нарын гаргаж байгаа шийдвэр дээр үндэслэж Засгийн газрын шийдвэр, бүтээн байгуулалтын шийдвэр явах ёстой. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээн дээр дахин шалгалт явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Маргаашаас байгаль орчны мэргэжилтнийг бүртгэж авч байгаад, “Туулын хурдын зам” дээр шинжлэх ухаанчаар дүгнэлт гаргуулна. Энэ дүгнэлтэнд үндэслэж, хуулийн дагуу шийдвэр гаргана” гэлээ.
ВИДЕО: