Т.Доржханд: Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд Засгийн газрын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй

Т.Доржханд: Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд Засгийн газрын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй

ХҮН-ын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар хурдан хурдан солигдоод байгаа нь Монгол Улсын гадны хөрөнгө оруулалт, бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалтанд саад болоод байна л даа. 35 жилийнхээ алдааг давтаад байгаа. Дараагийн Засгийн газар тогтвортой ажиллаж чадна, парламентынхаа дэмжлэгтэй байж чадна гэсэн үед ХҮН цаашид хамтарч ажиллах уу, үгүй юу гэсэн шийдэлдээ хүрэх байх. Одоогийн байдлаар Ерөнхий сайд томилогдоогүй байгаа учраас ямар нэгэн санал ирээгүй байна. Санал ирсэн тохиолдолд намынхаа холбогдох байгууллагуудаар хэлэлцэх шаардлага гарна л даа. Засгийн газар цомхон байх хэрэгтэй гэсэн зарчмын байр суурь нь зөв байж болно. Гэтэл цомхон байх тусам Засгийн газар өөрөө тогтворгүй байдал руугаа яваад байна. Одоо бидэнд хоёр асуулт гарч ирж байгаа. Тогтвортой байдал чухал уу, эсвэл Цомхон Засгийн газар хэрэгтэй юу гэсэн. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад тогтвортой байдал нь чухал болов уу гэж бодож байна. Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд тогтвортой байдлыг хангах гэсэн нэг л үүрэг байгаа. ХҮН албан тушаал гэхээсээ илүү Монгол Улсын 20, 30 жил шийдэж чадахгүй, айгаад байдаг салбаруудыг барьж авч байгаа. Суурь реформуудыг хийхийн тулд л ХҮН засагт орсон. ХҮН засагт ороогүй бол энэ суурь реформуудыг хийж чадахгүй шүү дээ. Ардчилсан нам сөрөг хүчин хийж байгаа тохиолдол томоохон реформуудын чанартай зүйлсийг явуулахад МАН дангаараа хэцүү. Сөрөг хүчин хийх бол маш амархан. Засгийн ачаа үүрч явах бол зарим улс төрчдийн хэлдгээр “яс янгинасан ажил”. Энийгээ ХҮН хариуцлагатайгаар дотроо хуралдаж байгаад шийднэ” гэлээ.

ВИДЕО: