Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.23-2026.03.29/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 14 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 87 нь объектын гал түймэр, 5 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.