Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч Баасан гараг /2026.03.27/-т гаргасан. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцээд, дэмжсэн.
Харин өчигдөр хуралдсан МАН-ын III Бага хурлаар Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжээд байгаа юм. Иймээс өнөөдөр УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлгүүд, мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд "дэмжих" төлөвтэй байна.
Тэгвэл Н.Учралын тэргүүлэх Засгийн газрын танхимд ямар хүмүүс ажиллах нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод байна. Зарим эх сурвалжууд, "УИХ-д 42 суудалтай АН-д Засгийн газарт хамтрах саналыг эрх баригчдаас тавьсан. Харин АН-ынхан дөрөв биш найман сайдын суудал авна" гэсэн хэмээн мэдээлж буй.
Бид энэ талаар АН-ын албаны эх сурвалжуудаас тодруулахад, "АН-ыг Засгийн газарт хамтрах талаар эрх баригч МАН-тай албан бус уулзалт болсон нь үнэн" гэлээ.
Харин АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр "Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орох нь зохисгүй гэсэн байр суурь илрхийлсээр ирсэн. Энэ байр сууриндаа байх болно" гэсэн мэдэгдлийг хийгээд байна.
ШУУД: