О.Цогтгэрэл: Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орох нь зохисгүй гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн. Энэ байр сууриндаа байх болно

О.Цогтгэрэл: Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орох нь зохисгүй гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн. Энэ байр сууриндаа байх болно

Ардчилсан намын О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Аль нэг нам эвслийн дарга парламентын даргаар ажиллахгүй гэсэн Ардчилсан намын зарчмын байр суурийг дэмжиж оролцсон бусад нам эвслийн бүлгүүдэд талархлаа илэрхийлье. Парламентын ардчиллын талд хийсэн томоохон алхам боллоо. Шинээр байгуулагдсан Засгийн газарт Ардчилсан нам орохгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байсан. Манай Л.Гантөмөр дарга намынхныхаа шүүмжлэл, нийгмийн дургүйцэл дор улс орны эрх ашгаа урдаа тавиад хамтарсан засгийн газарт орж ажилласан. Чадах чинээгээрээ олон ажлыг хийсэн. Эцэс сүүлд нь МАН-ын бага хурлын шийдвэрээр хөөгдөөд гарсан. Миний хувьд тэр хамтарсан Засгийн газрын үед ч энэ бол зөв шийдвэр биш гэдгийг байнга илэрхийлж байсан. Хөөгдөөд гарсан улс төрийн хүчин дахиж орно гэдэг бол зохисгүй. Мөн олонх үүргээ биелүүлэх ёстой л гэж боддог” гэлээ.

ВИДЕО: