Бага ангийн сурагчийг багш нь самбарын өмнө зогсоогоод биед нь халдаж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ЕБС-д 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Бүртгэгдсэн гомдол мэдээллийг шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.