Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байгаад сураггүй болсон цэргийн алба хаагчийг эсэн мэнд олжээ

Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байгаад сураггүй болсон цэргийн алба хаагчийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангийн малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 25-ны өдөр цэргийн ангийн тэмээн сүргээ эргүүлэхээр мотоциклтой яваад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл цэргийн алба хаагчийн дөрвөн өдрийн дараа олсон байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас "Бэлчээрлэж байсан тэмээгээ эргүүлэхээр яваад сураггүй болсон Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн байлдагч С-ийг эсэн мэнд оллоо. Эрлийг ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн албан байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье" хэмээн мэдээллээ.