Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Тус хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, чиглэл өгөх тогтоол батлах тухай, бусад гэсэн гурван асуудал хэлэлцсэн байна. Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцуулж, улмаар МАН-ын Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.