Н.Учрал Г.Занданшатарыг Засгийн газрын бүрэлдэхүүндээ ажиллахыг урив

Н.Учрал Г.Занданшатарыг Засгийн газрын бүрэлдэхүүндээ ажиллахыг урив

УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлаар МАН-ын III Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Яг одоо МАН-ын дарга Н.Учрал Бага хурлын гишүүддээ илтгэл тавьж байгаа бөгөөд тэрбээр энэ үеэрээ "Г.Занданшатарыг өөрийн тэргүүлэх Засгийн газрын танхимдаа урьж" буйгаа мэдэгдсэн байна. Харин МАН-ын дарга Н.Учралын тус урилгыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.