"УИХ-ын даргад нэр дэвшигчийг Бага хурлаас тодруулъя" гэсэн санал гаргажээ

"УИХ-ын даргад нэр дэвшигчийг Бага хурлаас тодруулъя" гэсэн санал гаргажээ

УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлаар МАН-ын Бага хурал яг одоо хуралдаж байна. Мөн энэ хурлын үеэр "УИХ-ын даргад нэр дэвшигчийг ч Бага хурлаас тодруулъя" гэсэн санал гарч, нэлээдгүй санал шүүмж болсон байна. 

Тодруулбал, Ерөнхий сайдаар ажиллах хүнийг МАН-ын Бага хурал тодруулдаг бол УИХ-ын даргыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн шийдвэрлэх дүрэмтэй. Сонирхуулахад, Н.Учрал Ерөнхий сайдын албан тушаалд очсон тохиолдолд түүний өдгөө хашиж буй УИХ-ын даргын албан тушаалд хэн сонгогдох нь анхаарал татаж байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө