Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр түүнийг Ерөнхий сайдаас чөлөөлсөн билээ.
Харин МАН-ын Бага хурлын өнөөдөр /2026.03.29/ 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, "Ерөнхий сайдаар Н.Учралыг томилох" асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан. Тэгвэл яг одоогийн байдлаар /11:30 цагт/ МАН-ын Бага хурал эхлээгүй байна.