Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал энэ сарын 30-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд болно.
Энэ удаагийн ээлжит хурлаар Нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм байна.
Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчдөлтийн яам, Зам тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Экологийн цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагууд “Туулын хурдны зам” нээлттэй хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл өгөх аж.
