Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр /2026.03.27/ УИХ-ын чуулганаар хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжсэн.
УИХ-ын чуулганы өмнө 14:30 цагт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгох чиглэлтэйгээр Г.Занданшатарын чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцээд дэмжсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл маргааш /2026.03.29/ МАН-ын Бага хурал хуралдаж "Ерөнхий сайдаар Н.Учралыг томилох" асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Улмаар Даваа гараг /2026.03.30/-т УИХ дахь МАН, АН-ын бүлгээр хэлэлцээд, энэ өдрөө УИХ-аар хэлэлцүүлж, МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдын албан тушаалд очих бололтой.