Улаанбаатарт ялимгүй хур тунадас орж, 4 градус дулаан байна

Улаанбаатарт ялимгүй хур тунадас орж, 4 градус дулаан байна

Өнөөдөр /202.6.03.28/ Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх сумдын нутаг, Сүхбаатарын хойд сумдын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -3...+2 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +2...+4 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө