Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.
Хуралдааныг УИХ-ын дарга Н.Учрал даргалж, 126 гишүүнээс 69 гишүүний ирцтэйгээр УИХ дахь АН-ын бүлэггүйгээр эхэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл чуулганы хуралдааныг Н.Учрал удирдвал манай намын бүлэг оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.