Г.Занданшатар өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаасаа чөлөөгдөх өргөдлөө өгсөн. Энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл болон МАН-ын бүлэг хэлэлцэж, дэмжсэн билээ.
Үүний дараа уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, дэмжвэл Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх ёстой. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, тайлбар хийх юм. Тэгвэл 17:30 цагт товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 19:30 цагийн байдлаар оролцох ёстой 32 гишүүний 14 нь ирсэн байна. Улмаар хуралдааны эхлэх цаг тодорхойгүй хэвээр байна.