Цагдаагийн байгууллагаас энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж Дархан-Уул аймагт иргэн “Д” нь каннабисын төрлийн ургамал их хэмжээгээр бэлтгэж, хэрэглэсэн иргэнийг олж тогтоон, баривчиллаа.
Холбогдогч этгээд нь бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос өөр төрлийн бодис хэрэглэсэн нь түргэвчилсэн шинжилгээгээр тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.
Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуульд дараах байдлаар тусгасан. Тус хуулийн “20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. 2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.