О.Цогтгэрэл: 18:00 цагт зарласан чуулганы хуралдааныг Н.Учрал удирдвал манай намын бүлэг оролцохгүй

О.Цогтгэрэл: 18:00 цагт зарласан чуулганы хуралдааныг Н.Учрал удирдвал манай намын бүлэг оролцохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, намын байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Манай намын бүлгийн тавьсан шаардлага маш тодорхой. Аль нэгэн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэсэн л шаардлага байсан. Нэгдсэн чуулган 18:00 цагт зарлагдсан байна. Хэрэв УИХ-ын дарга Н.Учрал чуулган удирдаж байвал манай намын бүлэг чуулганд оролцохгүй. Дэд дарга чуулган удирдвал бид оролцоно. Манай нам хамтарсан Засгийн газарт орохгүй гэсэн байр сууриа 2024 оноос хойш илэрхийлсээр байгаа. Г.Занданшатар огцорч байгаа нь энэ нам засаглалын хямралд орсныг харуулж байна” гэлээ.