МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авсан. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэхээр болсон юм.
Тэгвэл бүлгийн гишүүдийн дийлэнх нь Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхээр болж, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах тов гараад байна.