Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлдөө гаргаад байна. Ингэснээр УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдын албан тушаалд томилогдохоор болоод байна.
Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөдлийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн мэдэгдсэн юм. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд, "өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд зарлаж магадгүй байна. Бэлэн байгаарай" гэсэн зарыг хүргээд байгаа ажээ.