Монгол Ардын Намын (МАН) Удирдах зөвлөл хаалттай хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих шийдвэр гаргалаа.
Тус хурлаар гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл болгон хүргүүлэхээр болсон байна. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг өнөөдөр 17:00 цагт зарлаад байна. МАН-ын бүлгийн хурлаар Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж, цаашид УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын огцрох асуудлыг хэлэлцэх боломжтой юм.