Я.Содбаатар: Г.Занданшатарын өргөдлийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ

Я.Содбаатар: Г.Занданшатарын өргөдлийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдал болон парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж байгаа асуудлын талаар Удирдах зөвлөл хэлэлцлээ. Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл авч хэлэлцэж, дэмжлээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал зарлагдсан. Одоо бүлэг дээр Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг танилцуулж, чиглэл өгнө” гэлээ.