УИХ-ын даргад С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байна

УИХ-ын даргад С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө яг одоо /2026.03.27/ хуралдаж буй Удирдах зөвлөлийн хуралдаа гаргаснаар МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Ерөнхий сайд болох нөхцөл бүрдэж байна.

Иймээс ирэх даваа гараг /2026.03.30/-т УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох саналыг парламентаар хэлэлцэх төлөвтэй байна. Харин дараагийн УИХ-ын даргаар хэнийг санал болгох нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод байна. Тэгвэл албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нарын нэр УИХ-ын даргад яригдаж байна" гэлээ. 

САНАЛ АСУУЛГА: 

Та дараах хүмүүсийн хэнийг нь УИХ-ын даргад дэмжиж байна вэ

Нийт: 0 саналтай




Хамтран ажиллах санал

56 минутын өмнө