Яг одоо болж буй МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Ингэснээр Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлж, Ерөнхий сайдаар томилох асуудалд МАН-ын Удирдах зөвлөл санал нэгдэж байгаа ажээ.
Харин ирэх даваа гараг /2026.03.30/-т УИХ-ын ээлжит бус чуулганы зарлан хуралдуулж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилно гэсэн мэдээлэл байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох өргөдлөө өгч байгаа тул түүний өргөдлийг МАН-ын бүлэг болон байнгын хороодод танилцуулж, санал хураахгүй гэсэн мэдээлэл байна. Н.Учрал Засгийн газраа тэргүүлсэн тохиолдолд хуучин сайдуудаасаа танхимаа бүрдүүлэхгүй, аймаг, дүүргийн хорооны дарга сайдуудаа авч үлдэх төлөвтэй байгаа ажээ.