Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт  гаргалаа

Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

УИХ дахь АН-ын бүлэг “МАН-ын дарга Н.Учрал парламентыг удирдах ёсгүй” гэсэн шаардлага тавьснаар чуулганы хуралдаан гацаанд орсон гэж үзэж болно.

Харин өчигдөр /2026.03.26/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар тус намын Улс төрийн зөвлөл уг асуудлаар улс төрийн шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр /2026.03.27/ 14:30 цагт зарлагдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, уг хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас нь чөлөөлж, түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Мөн энэ хурлын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ингэснээр найман сарын дараа Засгийн газрыг шинээр байгуулах шаардлага үүсч байна.




Хамтран ажиллах санал

23 минутын өмнө