"Н.Учралыг Ерөнхий сайд болгох" асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ

"Н.Учралыг Ерөнхий сайд болгох" асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлгээс, "МАН-ын дарга Н.Учрал парламентыг удирдаж болохгүй" гэсэн шаардлагыг тавьж, чуулганы хуралдаан гацаанд орсон гэж болно. Харин өчигдөр /2026.03.26/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, улмаар тус намын Улс төрийн зөвлөл улс төрийн шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр /2026.03.27/-ийн 14:30 цагт МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагдаад байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлж, түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудал"-ыг хэлэлцэнэ гэлээ.

Товчхондоо, МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлж, улмаар түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудалд санал нэгдэх бололтой.

Ингэснээр Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар огцорч, шинээр Н.Учралын тэргүүлэх Засгийн газрын танхим бүрдэх бололтой. Цаашлаад түүний Засгийн газрын гишүүдээр хэн, хэн ажиллаж, УИХ-ыг хэн удирдах уу гэсэн асуулт ч гарах бололтой.