МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 14.30 цагт зарлагджээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 14.30 цагт зарлагджээ

Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлснээс хойш 14 хоног өнгөрч байна. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганы болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний улмаас байнгын хороо болон чуулганы хуралдаанууд хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөл үүсээд байна.

Үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2026.03.27/ хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар уг асуудлыг намынхаа Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2026.03.27/ 14:30 цагт товлогдсон байна. Тус хурлаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.