Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэжээ

Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэжээ

Жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи хадгалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас баривчлан шалгасан.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргад холбогдох эрүүгийн хэргийг хянажээ.

Ингээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан.

Шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.