Сонгуулийн маргаантай БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ганбаатар Ардчилсан намын даргын ажлаа хүлээн авчээ

Сонгуулийн маргаантай БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ганбаатар Ардчилсан намын даргын ажлаа хүлээн авчээ

Ардчилсан намын дотоод сонгууль өндөрлөх шатандаа оржээ. Энэ үеэр нийслэлийн Ардчилсан намын даргын сунгаа эхэлж, нэр дэвшигчид тодорч байна.

Харин дүүрэг болон орон нутгийн Ардчилсан намын дарга нарын нэрс батлагдаж, албан ёсоор тамгаа хүлээн авч, ажлаа эхлүүлжээ. Тухайлбал, хамгийн их маргаан дагуулсан Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ганбаатар ажлаа хүлээн авсан байна. Тус дүүргийн сонгуулийн үеэр Ардын намын оролцоотой “царцааны нүүдэл” үйлдэл сонгуулийг будилаантуулсан гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байгаа билээ.